Хэргэлсэнд баярлалаа
[Powered By adulguun.blogspot.com]

2011-05-20

Дэлхийдээр болж байсан сонин хачин зүйлс/5 фото/


Ертөнц гэгч энэ хязгааргүй үл мэдэгдэм хорвоод ёсөн бусын зүйл болж байдаг билээ...Энгээд та бүхэндээ миний бие энэ хязгааргүй уудам орчлонд болж байсан зүйлсээс хүмүүсд мэдэгдсэн хамгын сонин хачирхалтай 5 үйл явдлуудыг та бүхэндээ хэргэж байна..Илүү ихийг дэлгэрэнгүйгээс...


5. Perseid солирын бороо
2011 оны 8 сарын 9-14 хооронд
Жил бүрийн 8 сард шөнийн тэнгэр олон өнгийн ?од?-оор гялалздаг. Үүр цайх үеэр олон өнгийн одод харваж эхэлдэг нь үнэхээр үзэхэд бахдам, сэтгэл хөдөлмөөр. Энэ бол Perseid солирын бороо гэж нэрлэгддэг үзэгдэл бөгөөд 2000 жилийн тэртээгээс хүн төрөлхтөн мэддэг болжээ. Яг энэ үедээ минутанд дунджаар гурван од харвадаг бөгөөд хэрвээ гоё нөхцөл таарах юм бол тан руу чиглэж байгаа юм шиг санагддаг гэнэ. Ямартай ч миний хувьд өмнө нь мэддэгүй байсан, энэ жилийнхийг заавал үзнээ. 2011 оны хувьд 8 сарын 12, 13-д маш тод харагдах бөгөөд болж өгвөл хотын гэрлээс зайдуухан, зүүн хойд зүгт харвал тод харагдах юм байна.
4. Сарны бүтэн хиртэлт
 
 2011 оны 7 сарын 15-д Африкт
Нар сарны хооронд дэлхий орж дэлхийн сүүдэр саран дээр тусах үед сар хиртэлт болдог. Энэ үед сар энгийн саарал өнгөнөөсөө улайж эхэлдэг ба яг бүтэн хиртэлтийн үедээ том улаан бөмбөлөг болж хувирна. Магадгүй энэ нь танд ангараг гарагийг хамгийн ойроос харж буй мэт сэтгэгдэл ч төрүүлж болох юм. Харамсалтай нь энэ үзэгдэл дэлхийн тодорхой хэсгүүдэд л харагддаг ба энэ онд Африкт маш сайн харагдах юм байна. Харин дараагийнх нь 2014 оны 4 сарын 15-д АНУ-д харагдана.
3. Аурора (Туйлын туяа)
Жил бүр
Аурора буюу туйлын туяа нь хойд, өмнөд туйлд болдог гайхалтай гэрлийн үзэгдэл юм. Дэлхийн соронзон оронд нарны үйлчлэл бий болсноор үүсдэг энэхүү ер бусын үзэгдэл шөнийн тэнгэрийг тэр аяар нь чимж улаан, цэнхэр, ногоон, ягаан өнгүүд хуйлран бүжинэ. Яг энэ үзэгдлийн үеэр хойд туйлд ойрхон хотууд жуулчдын хөлд дарагддаг ба аялал жуулчлалын оргил үе нь гэж хэлж болно.
2. Halley-ийн сүүлт од (Halley?s Comet)
2001 онд
Энгийн нүдэнд харагддаг олон сүүлт од байдаг ч Halley-ийн сүүлт од шиг онцгой нь үгүй биз ээ. Энэхүү сүүлт од нь астрономчдын мэдэх хамгийн тод, том сүүлт однуудын нэг бөгөөд 75 жилд нэг удаа тохионо. Тиймээс хүн амьдралдаа ганцхан л удаа үзэх хувь тохиох агаад муугаар бодоход үзэж чадахгүй ч байж мэднэ, азтай нэг нь хоёр ч удаа үзээд амжих биз. Үлгэр домог, түүхэн явдлуудад ч энэ од олноор дурдагддаг. Жишээлбэл 1066 онд энэ үзэгдэл болох үеэр 1-р Вилльям Английг эзэлж байжээ. Мөн нэг сонирхолтой тохиолдол гэвэл алдарт зохиолч Марк Твейн яг энэ сүүлт од үзэгдэхэд төрөөд 75 жилийн дараа дахин үзэгдэхэд нь нас баржээ.
 1. Нарны бүтэн хиртэлт
 2012 оны 11 сарын 13-д Австралид
Нарны бүтэн хиртэлтийн гэрч болно гэдэг тийм ч муугүй эд. Нар болон дэлхийн хоорондуур сар орсноор бүтэн хиртэлт болдогийг бид мэднэ. Энэ үед гэгээн цагаан өдрөөр тэнгэр харанхуйлж, одод түгж, агаарын температур 10-15 градусаар буурна. Гэнэтийн агаарын өөрчлөлтөөс болж хүчтэй салхи салхилан, магадгүй дэлхийн сүүлчийн өдөр гэж байгаа бол тэр өдөр нь ийм л байдаг байх гэлтэй. Тийм болохоор нарны бүтэн хиртэлт үзнэ гэдэг ямар ч хүний сэтгэлийг хөдөлгөх нь лав. Та бүхэнд амжилт хүсье. 



Эх сурвалж: carmz.xxii

0 Сэтгэгдэлтэй байна:

:)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :( :X =(( :-o :-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

Post a Comment